“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилон ажиллуулсан сүүлийн нэг жилийн хугацаанд 11.3 их наяд төгрөгийн үнэлгээтэй 32.8 сая тн нүүрс борлуулан, Улсын төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар төлж, Монгол Улсын гадаад валютын нөөцийг 1.6 тэрбум ам.доллароор зузаатгасан түүхэн амжилттай он жил байлаа.
Онцгой дэглэм тогтоосон нэг жилийн хугацаанд:
📍2023 онд нүүсээ биржээр, хил нөхцөлтэй худалдаалж эхэлснээр нүүрсний үнэ нэмэгдэж компанийн борлуулалтын орлого өслөө. Нийт 65 удаагийн цахим биржийн арилжааг амжилттай зохион байгуулж 1.2 тэрбум ам.долларын үнэлгээтэй 9.7 сая тонн нүүрсийг хилийн үнээр худалдааллаа.
📍2023 онд нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр борлуулахад шаардлагатай тээврийн тендерийг “Ерөнхий гэрээний журам”-ын дагуу зарлаж, оновчтой зохион байгуулснаар 410.3 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажиллалаа.
📍2023 онд нүүрс тээвэр, борлуулалт, худалдан авалт, С зөвшөөрөл, биржийн арилжаа гэх мэт компанийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллийг компанийн цахим хуудсанд нээлттэй, ил тод байршуулж олон нийтийн хяналтыг бий болголоо.
📍Онцгой дэглэм тогтох үеийн санхүүгийн үзүүлэлтийг эрс сайжруулж, худалдан авагчдад өгөх өр төлбөр 582 сая ам.долларыг бүрэн төлж барагдууллаа. ЭТТ-Бондын 2 дугаар транчийн 236.5 тэрбум төгрөгийг хугацаанд нь төлж, өндөр хүүтэй ЭТТ-Бондын 4 дүгээр транчийн 76.6 тэрбум төгрөгийн бондыг хугацаанаас нь өмнө буцаан дуудаж өөрийн эх үүсвэрээр худалдан авав.
📍2023 онд нийт 25.0 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй ажилласан ч гүйцэтгэлээр 28.07 сая тонн нүүрс олборлож, 81.2 сая м3 хөрс хуулж, 101.3 сая м3 уулын цулын ажил гүйцэтгэж нүүрс олборлолтын төлөвлөгөөг 112%-ийн гүйцэтгэлтэйгээр давуулан биелүүлэв. Эдгээр үзүүлэлтүүд нь Монгол Улсын уул уурхайн салбарт гарсан дээд үзүүлэлт юм.
📍Уурхайн хүчин чадлыг өсгөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, өртөг, зардлыг бууруулах зорилгоор:
Эдгээр төслүүд хэрэгжснээр байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэд технологиор нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Үр дүнд өртөг зардал буурч компанийн ашигт ажиллагаа нэмэгдэж хувьцаа эзэмшигчдийн ноогдол ашгаас хүртэх өгөөж нэмэгдэх юм.
📍2023 оны онцлох бүтээн байгуулалт бол ажилчдын амьдрах орчин нөхцөлийг сайжруулсан “Эрдэнэс хотхон” юм. Компанийн үнэт зүйл уурхайчдыг тав тухтай, эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлөөр хангах нь нэн тэргүүний зорилтын нэг байсаар ирсэн. Энэ ч үүднээс ая тухтай, ирж бүрэн цогцолбор хотхоныг 2023 онд ашиглалтад орууллаа хэмээн “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.