СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улаанбаатарт өдөртөө -12 хэм хүйтэн, шөнөдөө цас орно

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 сарын өмнө

2023 оны 12-р сарын 29-ний 20 цагаас 12-р сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө нутгийн зүүн хэсгээр, маргааш өдөр Дорнод-Монголын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төвийн болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын  нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Шөнөдөө нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Байдраг голын хөндийгөөр -30...-35 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр -25...-30 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -20...-25 градус, Хангайн нурууны өвөр бэл орчмоор -10...-15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -15...-20 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -18...-23 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -12...-17 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -21...-23 градус, бусад хэсгээр -17...-19 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -17...-19 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -21...-23 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.