Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суух Консул асан Д.Мөнх-Эрдэнийг хахууль авах, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, худал мэдээлэл тараах, хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт буруутган шүүхээс 1 жил 10 сарын ял оноосон билээ.
Тэрбээр ялынхаа тал хувийг биеэр эдэлж, магадланд орох хугацаа нь болсон боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас "Сахилгын зөрчил гаргасан учир магадланд оруулахгүй" хэмээх тайлбар өгөөд байсан юм. Харин өнөөдөр буюу Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойн өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өршөөл үзүүлж Д.Мөнх-Эрдэнэ суллагдлаа гэсэн мэдээлэл тархжээ.
Энэ талаар бид Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Буянжаргалаас тодруулахад "Хүмүүс харин над руу тэгж бичээд байна. Надад лав ямар нэгэн мэдээлэл ирээгүй байна" гэв.
Харин ЕТГ-аас тодруулахад "Үнэн" гэсэн мэдээллийг өглөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.