СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Торгуулиа төлөөгүй, үзлэгт ороогүй машиныг нэгдүгээр сарын 8-наас хязгаарлана

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 8-наас мөрдөж эхэлнэ. Уг хуулиар торгуулиа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй, зогсоолын төлбөрөө төлөөгүй автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, хязгаарлахаар тусгаж өгсөн юм.

Хотын дарга Х.Нямбаатар:

-Намайг олон хүн автомашины дугаарын хязгаарлалтыг хийлээ гэж дайрч, давшилж байна. Иргэд олон нийт бухимдалгүй яахав. Бид замын хөдөлгөөн зохицуулалтаа тооцох, төлөвлөх, шинэ шугамуудыг нэвтрүүлэх хугацаа зайлшгүй хэрэгтэй байгаа. Энэ хязгаарлалтын хугацаандаа шинэ шугамуудыг нэвтрүүлнэ. Үүнтэй зэрэгцэж гар утасны апплейкшнуудыг нэгдүгээр сардаа багтаан нэвтрүүлнэ. Зорчигчийн автобус хүлээх хугацааг тооцож, гаргана.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 8-наас мөрдөж эхэлнэ. Энэ хуулиар торгуулиа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй, зогсоолын төлбөрөө төлөөгүй автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, хязгаарлана. Хоёрт, Улаанбаатарын төв замын нэгдүгээр эгнээнд үнэ төлбөргүй зогсоолыг хуулийн хэрэгжилтийн хүрээнд хязгаарлана. Хязгаарлах захиргааны тодорхой аргууд хэрэглэж байж түгжрэлийн эсрэг бодитойгоор тэмцэнэ. 

Нийслэлийн өнөөгийн удирдлагууд бүх зүйлийг хааж боох дуртайдаа биш дэлхийн бусад орнуудын авто замын түгжрэлтэй хийж ирсэн бодлоготой тэмцэлтэй адил арга хэрэгслүүдийг хуулийн дагуу хйж байгаа юм.
Журмууд ирэх 2024 оны нэгдүгээр сарын 15-нд болох НИТХ-ын хурлаар батлагдахаар цахим сайтад байрлаж, олон нийтэд мэдээлнэ.

Улаанбаатарын авто зам дээр жилд дунджаар 20 мянган осол гардаг. Хоёр машин шүргэлцлээ гэхэд ослыг шийдэхэд ойролцоогоор 38 минутыг зарцуулж, тэр орчимд түгжрэл үүсгэдэг. Үүнийг хиймэл оюун ухаанаар шийдвэл 3.8 минутад зөрчлийг шийдэж, даатгалын байгууллагууд хохирлыг барагдуулдаг зохицуулалттай болохоор захиргааны хэм, хэмжээний акт боловсруулж байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.