Өмнөговь аймгийн Ханбогд сумын газар нутгийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд хууль зөрчин их хэмжээгээр эзэмшүүлсэн хэргийн яллагдагч Х.Нэхийт, Ш.Эрдэнэжаргал нарыг цагдан хорихоор болжээ.
Өмнөговь аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б.Бадраа, тус аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт, мөн сумын Засаг дарга асан, дараа нь Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны Бодлого, төлөвлөлт хариуцсан эрх бүхий албан тушаал хашиж байсан Ш.Эрдэнэжаргал нарт ҮАБЗ, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шинээр хэрэг нээн шалгаж буй билээ.
Тодруулбал, Ханбогд сумын нутагт хууль зөрчин газар эзэмшүүлэхээр олгосон 38 захирамжтай холбоотойгоор дээрх гурван хүнийг яллагдагчаар татсан.
Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 1-т “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, 2-т нь “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж заасан атал түүнийг мөн Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин өмнөд хөршийн аж ахуйн нэгжүүдэд хууль бусаар газар эзэмшүүлсэн Х.Нэхийт, Ш.Эрдэнэжаргал нарыг яллагдагчаар татан цагдан хорих санал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн ч шүүгч Д.Дарьсүрэн хүлээн авахаас татгалзсан. Тэгвэл түүний захирамжийг хүчингүй болгуулж, уг хоёр яллагдагчийг цагдан хорьж шалгах ёстой, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэл бүхий мэдээлэл бий гэж мөрдөгч, прокурор нь үзэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасны дагуу хэлэлцээд Х.Нэхийт, Ш.Эрдэнэжаргал нарыг цагдан хорьж шалгахаар шийдвэрлэсэн байна.
Эл хэргийн нэг яллагдагч Б.Бадраад хилээр гарахыг хориглосон таслан сэргийлэх арга хэмжээгээ Ханбогд сумын шүүхийнхэн хүчингүй болгосноор тэрбээр биеэ эмчлүүлэх нэрээр БНСУ руу явчихаад буй билээ. Түүнийг хилээр орж ирсэн даруйд цагдан хорихоор Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлээд байгаа билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Нэгнь үсчнээ хийгээд, нэг нь дуугаа дуулаад л явж байхгүй 9 сүвээрээ чихээд ч барж идэхгүй мөнгөөр нутгаа зарчихдаг
Yr udamdaa myyxai ner abchirlaadaa yrbagchixen geed l xumuus yrina da
Худалдаж авсан гадаад иргэдийг мөн хууль зөрчсөн гэж яллах заалт байгаа юу?