СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-12-28

🔴LIVE: Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ: Ерөнхийлөгч Хөдөлмөрийн баатар болоорой, хичээгээрэй гэж захисан

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хүмүүст төрийн дээд одон, медалийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гардуулан өгөв. 

Хөдөлмөрийн баатар, "МАК" компанийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Цогт:

-Уул уурхайн салбарт 33 жил энэ салбарт ажилласан байна. Монгол Улсын нийгэм эдийн засагт томоохон бүтээн байгуулалтыг МАК-ийн хамт олон бүтээсэн. Дэлхийн тэргүүний техник технологийг нэвтрүүлэх чиглэлд манай компани тэргүүлэн ажиллаж байна. Улсын эрдэнэсийн санг бүрдүүлэхэд манай компанийн үүрэг өндөр байдаг. Компанийн маань нөр их хөдөлмөрийг үнэлж намайг шагнасан гэж ойлгож байна. Та бүхэндээ баярлалаа.

Гавьяат тамирчин, Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ:

-Энэ түүхт өдөр энэ эрхэм дээд шагналыг хүртсэндээ их баяртай. Тамирчин хүний хамгийн том өрсөлдөгч өөрөө байдаг. Өөрөө өөрийгөө ялан дийлж байж 100 хувь амжилтад хүрнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.