УИХ-ын гишүүн Ш.Адьшаа нүүрсний сонсголын асуудлаар мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
-Б.Энхбаяр даргын зохион байгуулсан “Нүүрсний сонсгол” асуудал дагуулсан үйл ажиллагаа боллоо гэж УИХ-ын гишүүний хувьд үзэж байна. Нүүрсний сонсголыг анх санаачилж, энэ талаар шүгэл үлээсний учир байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж бодсон.
Хулгай луйврыг илчилж өгсөн би олон асуудалд гүтгүүлсэн. Намайг жижиг Тавантолгой ХК-ийн асуудалд холбосон. Гэсэн ч шинжээчид намайг энэ асуудалд холбогдолгүй гэдгийг баталж хэлж өгсөн. Тухайн зарласан арван компаниуд дотор миний эхнэр хүүхэд, ах дүү нар байхгүй гэдгийг Улсын бүртгэлийн газраас гаргасан мэдээлэлд дурдсан байгаа.
40 сая тонн нүүрс Монгол Улсын хилээр гарсан. Үүнээс иргэд юу хожсон бэ? Үүнийг бодох ёстой асуудал. Түр хороо энэ асуудлыг авч хэлэлцэх ёстой байсан. Гэсэн ч хэдхэн хүнийг харлуулах зорилгоор сонсгол хийлээ гэж үзэж байна. Б.Энхбаяр гишүүний хав дарсан нэг баримтыг би дэлгэе. "МоЭнКо" гэх гадаадын хөрөнгө оруулалттай компани бий. Энэ компаний талаар ярингуут Б.Энбаяр гишүүн сонсгол дээр миний микрофоныг хааж байсан. Энэ хүн ашиг сонирхолтой байгаа учраас ард түмэнд "МоЭнКо"-ийн үнэнийг сонсгохыг хүсээгүй байгаа. Намайг сайд Б.Энхбаяр, С.Бямбацогт нар нүүрсний хэрэгт гүтгэсэн гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сайд нар хүн гүтгэхгүй байлгүй дээ. Баримт нотолгоо яриад л байх шиг байсан
Хөөрхий минь хэлмэгдсэн байн нүүрс идээгүй гэж байн шүү дээ нутгийн дүү хүн гүтэгдэг хүнбиш хулгай илэрхээр бүгд хэлмэгдэж байдаг нь ямар арга бол үнэн ялж байгаа харацайнууд сандарч байн ялыг нь өгөх