Нийтэлсэн:
П.Оюу-Эрдэнэ
11 сарын өмнө
УИХ-ын намрын нэгдсэн чуулганы хуралдаан Төрийн ордонд болж байна. .
УИХ-ын намрын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
- Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2022.10.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/
- Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
- “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /үргэлжилнэ/
- “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- “Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүний цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Бусад