СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дээд шүүх Б.Махбалын хорих ялыг нь үргэлжлүүлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар ялтан Б.Махбал, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцжээ.

Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Махбалд холбогдох хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай хорих ангийн санал, прокурорын дүгнэлтийг 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд Б.Махбалын эдлээгүй үлдсэн 3 жил 1 сар 6 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж, шүүгчийн захирамж гаргасан байдаг.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Б.Махбалд холбогдох шүүгчийн захирамжийг прокурорын эсэргүүцлийн дагуу 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Б.Махбалын эдлээгүй үлдсэн ялын 25 хувийг уучилсан байхад

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.