СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийтийн тээврийн эхний 35 автобусыг Эрээн хотод авчиржээ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
11 сарын өмнө

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийтийн тээврийн автобус худалдан авах тендерийг нээлтэй зарлаж, тендерт БНХАУ-ын "Yutong Bus" компани шалгарсан билээ. Тус компани нийт 600 автобус манай улсад нийлүүлнэ.

Уг автобуснуудыг хүлээж авахаар ажлын хэсгийнхэн ажиллаж байгаа аж. Маргааш гэхэд нийслэл хотод автобуснуудыг авчрах юм байна. Автобуснуудын баталгаат хугацаа 24 сар байх бөгөөд ашиглалтын арван жилийн хугацаанд үйлдвэрлэгчийн зүгээс найдвартай сэлбэг хэрэгслээр хангах үүрэг хүлээх юм байна.

Ирэх оны нэгдүгээр сарын 31 гэхэд 600 автобусыг нийтийн тээвэрт нэвтрүүлнэ гэж Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдэгдэж буй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Удвал
11 сарын өмнө
221.160.113.253

Аштай юу.Сайхан хөлөг байна. АЯН ЗАМ ӨЛЗИЙТЭЙ БАЙХ БОЛТУГАЙ

Зочин
11 сарын өмнө
103.57.94.46

Аштай юу шинэ бол яамай даа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.