"Эмээлтийн махны үйлдвэр"-ийн эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Чен Бин болон "Эм Ди Си Пи" ХХК-д холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болов.
Шүүхээс шүүгдэгч Чен Бинийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.12-р зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг худалдах, түгээхийг завдсан гэмт хэргийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн, 2.8-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож нийт 25.4 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.
Харин "Эм Ди Си Пи" ХХК-г 70 сая төгрөгөөр торгох ял дээр нэмж үйл ажиллагаа явуулах эрхийг таван жилийн хугацаагаар хасах албадлагын арга хэмжээ авсан байна.
Мөн "Эм Ди Си Пи" ХХК-ийн махны үйлдвэрийн таван хөлдөөгч бүхий агуулахад хадгалагдаж буй 234.8 кг мах, махан бүтээгдэхүүн, бор шаргал өнгийн шуудай бүхий цагаан өнгийн нунтаг /хэмжээ нь тодорхойгүй/ зэргийг устгаж, устгасан талаарх баримтыг шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж шийдвэрлэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хүний амь насанд эрсдэл учруулсан бол яана манай хууль хятад болон оуйварчдад үйлчилдэггүй болжээ үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж бна шүүгч нараа бас ард нь авилга
Lalariin avilgach shuuhch
Монгол улсад иргэж орохгүйгээр хар виз дарах хэрэгтэй
Монгол улсын шүүхийн ичгүүр л гэж харагдаж байна даа ийм шүүх ийм шүүгчтэй л улс орон болж дээ
Бүх зүйлийг устгаад дахин үйл ажилгаа эрхлэх эрхийг хасч монголоос албадан гаргах торгуул тавьж аятадын талд хүлээлгэн өгөх
Энэ хэдэн тонн гэлээ өмхий махыг устгуулж чадаагүй гэнэ үү. Арчаагүй гэдэг нь. Ийм юман дээр тэр төмөр нүүрээ харуулах л хэрэгтэй бодогдох юм