СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-12-27

🔴Ж.Ганбаатар: Нэгдүгээр сард дундаж хэрэглээнээс 10 мянган тонн илүү АИ92 импортолно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар танилцуулж байна. Шатахууны нийлүүлэлтийн талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Монгол Улсын АИ92 шатахууны дундаж хэрэглээ 53 мянган тн байдаг. Энэ тоо нэмэгдэж 63 мянган тн болсон. Манай улс ОХУ-аас шатахууны 100 хувь хамааралтай. БНХАУ болон бусад улсаас АИ92 шатахуун нийлүүлдэггүй. 12 дугаар сард “Роснефть” компаниас 51 мянган тн бусад компаниудаас 15 мянга нийт 71 мянган тн шатахуун ОХУ-аас захиалсан. Өнөөдрийн байдлаар 52 мянган тн АИ92 шатахуун импортлогдож орж ирсэн байна. .

  • АИ92 шатахууныг Наушик буюу хил хүртэл 705 ам.доллароор нийлүүлж байгаа бөгөөд таван жилийн урт гэрээтэй.
  • Евро-5 стандартын 92 шатахуун нэг литр нь 2,940 төгрөгөөр зарагддаг. Уг шатахууныг 872 ам.доллароор нийлүүлдэг байсан бол 825 ам.доллар болж буурсан сайн мэдээтэй.
  • АИ95 шатахууныг 880 ам.доллароор нийлүүлдэг байсан бол 837 ам.доллар болж, үнэ буурсан байгаа.

МТ, Петровис, Шунхлай, Сод Монгол, Монсуль зэрэг 7 компанийн 200 ШТС нийслэл хотод шатахуун хэвийн өгч байна. Харин шатахуун импортлох эрхгүй, жижиглэн худалдаа хийдэг ШТС-ууд өгөхгүй байгаа. Санаатайгаар оочир, дараалал үүсгэх зөрчил илэрсэн. Түүнийг хуулийн байгууллага шалгаж байна.

Зохион байгуулалттайгаар хомстол үүсгэсэн зүйл байхгүй. Шатахууны үнэ өсөхгүй. Иргэд дараалал үүсгэхгүй, шатахуунаа заавал дүүргэхгүй хэрэглээгээ хэвийн хэмжээнд хангаад тайван байвал хомстол үүсэхгүй" гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.