ЕТГ-ын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурлыг 2024 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр хүртэл хойшлуулав.
ЕТГ-ын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болох товтой байсан. Гэсэн ч шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс тус шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан юм. Тодруулбал, шүүх хуралд нэр бүхий гэрч нарын оролцуулах хүсэлтийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс гаргасан байна.
Иймд шүүх бүрэлдэхүүн тэдний хүсэлтийг хэлэлцээд 2024 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 09:00 цаг хүртэл шүүх хуралдааныг хойшлуулахаар шийдвэрлэсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.