СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЕТГ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарын гэм бурууг өнөөдөр шүүнэ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс тэднийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэж үзэн шалгаж, хэргийг өнгөрөгч дөрөвдүгээр сард прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Прокуророос хэргийг энэ оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн юм. 

Эргэн сануулахад, Ерөнхийлөгчийн Тамгын газар (ЕТГ)-ын зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан Зандаахүүгийн Энхболд, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Бямбасүрэнгийн Энх-Амгалан нарыг “Нүүрсний” гэх хэргийн хүрээнд Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий өндөр албан тушаалтан эрх мэдлээ урвуулсан хэмээн яллагдагчаар татсан билээ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн тэдэнд холбогдох хэргийг нэлээд эрт буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард шалгаж дуусан, яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлснийг дээрх хоёр яллагдагч, тэдний өмгөөлөгч нар гомдол гаргаж УЕПГ-ын холбогдох албан тушаалтнууд хянаж шийдвэрлэсний эцэст өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг, З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын хамт хүргүүлжээ.

ЕТГ-ын дарга байхдаа . Тус компанийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийнхэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн коксжих нүүрсний ордоос Говьсүмбэр аймагт байрлах баяжуулах үйлдвэр лүү нүүрс тээвэрлэдэг. Ингэхдээ говийн гурван аймгийн газар нутгийг экологийн доройтолд оруулсан хэрэгт холбогдсон.

Өөрөөр хэлбэл,  юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
10 сарын өмнө
118.221.209.8

энхболд гэгч тарваган хүн монголын эдийн засгийг ноцтой сүйрүүлсэн гэдгийг хөгшин бид сайн харсан мэдсэн. зүв зүгээр байсан эдийн засгийг сүйрүүлсэн хүн бол энэ. энэ муу тарвага гарч ирээл цомхотгол явуулж ард түмний дийлэнхийг гэнэт ажлаас халсан. бид гэнэт ямар ч орлогогүй ажилгүй болсон .дараа нь төрийн өмчийг хувьчлах нэрээр төрийн өмчийн хороо гэгч луйврын газрыг байгуулж төрийн өмчийг ойр төрлийн тарвагануудтайгаа хувааж завшсан ард иргэд бид нарт юу ч өгөөгүй бүр юу ч өгөөгүй

Зочин
10 сарын өмнө
118.221.209.8

энхболд гэгч тарваган хүн хувьчлал гэдэг юм шинээр зохиож өөрсдөдөө улсын хамаг үйлдвэр дэлгүүр гуанз буудлуудыг өөрсөддөө хувьчилж хувааж авсан бид нарт юу ч өгөөгүй. буцааж хурааж аваад дахиж тэв тэнцүү хуваах ёстой шүү. мэдрэл хөдөөний малууд аа малаас дор дуракууд аа хамаг хөрөнгө дээрэмдчихээд байхад алцайгаал гадаадад банзалдаал явахын монгол эрчүүд түй май үх зайл

Иргэн
10 сарын өмнө
103.140.10.202

Энэ шүүх яагаад дандаа гэмгүй дарга нарыг маань шүүх гээд байна аа наадуул чинь бүгд энхийн цагаан тагтаа шүү дээ заримыг нь болхоор гадгаш нь явуулчихаад ирэхээр нь хорино гэж гуцна тэр нь ирлээ юу ёстой Сайханбилэгдэх байлгүй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.