СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Химийн хор, аюултай бодис ашигласан “Блюскай кашемир” компанид ял шийтгэлээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
10 сарын өмнө

Хан-Уул дүүргийн нутаг, хуучнаар “Сор” компанийн байранд үйл ажиллагаа явуулдаг “Блюскай кашемир” компани болон эцсийн өмчлөгч И.Дариймаа нарт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ял шийтгэлээ.

Британийн “Блю скай холдингс лимитед”, Виржинийн арлуудын “Зеннор интернэйшнл лимитед” компанийн хөрөнгө оруулалттай тус компани тусгай зөвшөөрөл авалгүйгээр хууль бусаар химийн хорт болон аюултай бодис ашиглаж, хадгалж байсныг ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаныхан 2022 оны долоодугаар сард илрүүлсэн аж. Улмаар Эрүүгийн хуулийн 24.3-1, 24.3-3 дахь хэсэгт заасан “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан, зориулалтын бусаар ашигласан, уг гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” хэмээн НПГ-аас яллагдагчаар тооцсон аж. Мөрдөн шалгах ажиллагаагаар химийн хорт, аюултай бодисыг ашиглаж, хадгалсан нь хангалттай нотлогдсон гэж прокурор үзээд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм байна.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалан, улсын яллагч НПГ-ын хяналтын прокурор Э.Энх-Эрдэнэ, шүүгдэгч “Блюскай кашемир” компани, түүний эцсийн өмчлөгч И.Дариймаа, холбогдогч аж ахуйн нэгжийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч байгууллагын төлөөллийг оролцуулан өчигдөр гэм буруутай, эсэхийг нь дэнсэлсэн юм. Шүүхээс тус компани болон эцсийн өмчлөгчийг нь хууль бусаар химийн хорт болон аюултай бодис ашиглаж, хадгалж байсан гэм буруутайд тооцож, “Блюскай кашемир” компанийг 20 сая, И.Дариймааг 5.4 сая төгрөгөөр торгох ял шийтгэв.

Ташрамд дурдахад, “Блюскай кашемир” компани химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах тусгай зөвшөөрлийг хэрэгт шалгуулж эхэлснийхээ дараа буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 13-нд БОАЖЯ-наас авсан хэмээн нээлттэй мэдээллийн www.shilen.gov.mn цахим хуудсанд тэмдэглэсэн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
10 сарын өмнө
66.181.190.113

Үндэсний үйлдвэрээ дэмжих бус хааж, боож дампууруулах бодлоготой төр, засагтайгаа улам бүр мэдэцгээе байна шүү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.