СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ГХЯ: Вьетнам Улс руу визгүй зорчих хэлэлцээр хэрэгжиж эхлээгүй байна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Вьетнам Улс руу визгүй зорчих хэлэлцээр хэрэгжиж эхлээгүй байна гэж ГХЯ-наас мэдээлэв. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад энэ оны 11 дүгээр сарын 1-5-ны өдрүүдэд хийсэн төрийн айлчлалын үеэр Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан.

Тус хэлэлцээр нь одоогоор хүчин төгөлдөр болоогүй тул Вьетнам Улс руу зорчих иргэд зохих ангиллын визийг авч аялахыг ГХЯ-наас зөвлөж байна. Тус улс руу 30 хоногоос доош хугацаагаар зорчихоор төлөвлөж байгаа иргэд цахим виз, 30 хоногоос дээш хугацаанд зорчих бол ЭСЯ-нд нь хандан виз авах зохицуулалттай юм.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

hhh
10 сарын өмнө
103.57.94.230

hezee ehleh ve ...

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.