Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 26-ны мягмар гарагт эрчим хүчний систем чадлын дутагдалд орсон тохиолдолд хязгаарлалт хийж болзошгүй хэрэглэгчдийн тоймчилсон байршлыг УБДЦС ТӨХК-аас мэдэгдэв.
Өнөөдөр нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймагт тогны хязгаарлалт хийгдэх хугацаа 1-2 цаг үргэлжилнэ. Хязгаарлалт 17:00 цагаас эхэлнэ.
Тус компаниас эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд оргил ачааллын 17:00-20:00 цагийн хооронд шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, тогоо тохируулахыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриаллаа.
Тухайн үеийн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс хамаарч хуваарьт өөрчлөлт орох магадлалтай тул нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хүсье гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.