СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эхний 35 шинэ автобусыг "Yutong Bus" компани пүрэв гарагт хүлээлгэн өгөхөөр болжээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
10 сарын өмнө

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийтийн тээврийн автобус худалдан авах тендерийг нээлтэй зарлаж, тендерт БНХАУ-ын "Yutong Bus" компани шалгарсан.

Тус компани нийт 600 автобус үйлдвэрлэж, манай улсад ирэх оны нэгдүгээр сарын 31 гэхэд хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн.

талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдээлсэн юм. 

Шинэ автобуснуудаа байрлуулахаар Морингийн даваанд 110, Тахилтад 55 автобусны багтаамжтай гараашуудыг удахгүй ашиглалтад оруулахаар болж буй юм.

Шинэ автобус үйлдвэрлэх тутамд хилээр орж ирэхээс нь өмнө урьдчилсан хяналт, шалгалт хийнэ. Автобусуудын баталгаат хугацаа 24 сар байх бөгөөд ашиглалтын арван жилийн хугацаанд үйлдвэрлэгчийн зүгээс найдвартай сэлбэг хэрэгслээр хангах үүрэг хүлээх юм.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.