СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-12-26

ГССҮТ: Бага насны хүүхдүүдийн осголт нэмэгдэж байна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдийг бэртэж гэмтэх, осгож хөлдөхөөс сэргийлэхийг ГГСҮТ-өөс онцгойлон анхааруулав. 

ГССҮТ-ийн ерөнхий захирал Э.Галбадрах:

-Халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол гэмтлийн тоо нэмэгдэж байна. Мөн осголт хөлдөлтөд өртөж байгаа иргэдийн тоо өсөж байна. Баяр амралтын өдрүүдэд орон нутаг зорих иргэдийн тоо нэмэгддэг. Мөн хүүхдүүдийн гэртээ байхдаа бэртэж гэмтэх тохиолдлууд эрс өсөх хандлагатай болдог.

Иймд дараах зөвлөмжийг өгч байна. Аж ахуй нэгж байгууллагууд ойр орчмын 50 метрийн цасаа цэвэрлэх, бага насны хүүхэдтэй тавих анхаарал халамжаа дээшлүүлэх, архи согтууруулах ундааны зохистой хэрэглээндээ анхаарах шаардлагатай байна.

Түүнчлэн. . Нөгөөтээгүүр хөдөө орон нутагт зорчиж байгаа иргэд автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, дулаан хувцаслаж явахыг онцгойлон анхааруулж хэлмээр байна.

Иргэд эмнэлгийн байгууллагын тусламжийг авалгүйгээр өөрсдөө дур мэдэн арга хэмжээ авах нь тухайн өвчнийг хүндрүүлэх эрсдэлийг дагуулж байдаг гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.