СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2023-12-26

Допингийн эсрэг байгууллагын Удирдах зөвлөл 13 гишүүнтэй байхаар дүрмээ баталжээ

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
4 сарын өмнө

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын удирдлагыг өөрчилж, Ц.Уугангэрэлийг тус төвийн ерөнхийлөгчөөр томилсон.

Засгийн газраас чиглэл өгч, допингийн эсрэг байгууллагын дүрмийг өөрчлөх, Удирдах зөвлөлийг өргөтгөхөөр болсон юм.

Тэгвэл Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын Удирдах зөвлөл хуралдаж, дүрмээ шинээр баталсан байна. Тус байгууллагын Удирдах зөвлөл 13 гишүүнтэй байхаар дүрмэндээ тусгажээ.

Ажлын алба нь Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн даргатай ажиллана. 

Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг дараах байдлаар бүрдүүлэхээр дүрмэнд тусгасан байна.

· Засгийн газар - 2 төлөөлөл

· МҮОХ - 2 төлөөлөл

· Монголын Паралимпын хороо - 2 төлөөлөл

· Тамирчдын төлөөлөл - 1

· Хараат бус гишүүн - 6 байхаар тус тус заажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.