СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ачааны автомашин онхолдож, нэг иргэн амиа алджээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
10 сарын өмнө

Ховд аймаг, Дарви сум Мөрөн багийн "Бор хавтгай" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 170 км, сумын төвөөс баруун урд зүгт 25 км, Зэрэг сумын төвөөс урд зүгт 35 км-т/ ачааны автомашин онхолдож нэг хүн автомашины эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг 12 дугаар сарын 25-ны өдрийн 07:33 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн чиглэлд гурван зорчигчтой зорчиж явсан иргэн К-ын "Granbird" загварын ачааны автомашин онхолдож иргэн К /44 настай, эрэгтэй/ нас барсан байжээ. Алба хаагчид 09:14 цагт цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн ба иргэн Т /39 настай эрэгтэй, Н /20 настай, эрэгтэй/ нарыг Зэрэг сумын Эрүүл мэндийн төвд тус тус шилжүүлэн өгсөн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Нараа
10 сарын өмнө
202.179.26.150

Ховдын Дарвийн тэнд байнга осол гардаг

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.