Австрали Улсын Квийнсланд мужийн Брисбань хотод сурч амьдардаг Бат-Эрдэнийн Энххүслэн саяхан болж өндөрлөсөн Австрали Улсын бүжгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон дэд байр эзэлжээ.
Бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер цолтой тэрээр анх 2016 онд Мастер дансе бүжгийн клубд элсэн орж Содмягмар болон Анхбаяр багш нарын шавь болсон түүхтэй.
Өмнө нь 13 насандаа Австралийн бүжгийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд амжилттай оролцож байжээ. 2022 онд 16 насандаа бүжгийн спортын латин формашин төрлөөр ХБНГУ-д зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд н.Онондарь, н.Батсайхан багш нарын удирдлага дор монголын бүжгийн спортын холбооны гишүүн Стар дансе хамтлагийн тамирчнаар оролцон шагналт 4-р байрт шалгарсан амжилтыг үзүүлж байжээ.
16-хан насандаа бүжгийн спортын олон улсын хэмжээний мастерын цолны болзлыг хангасан авьяаслаг охины амжилтаас дурдъя:
Түүнчлэн хот, аймаг, улс орны тэмцээнүүдэд өөрийн авьяас чадвараа харуулан, амжилттай оролцсоор байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.