УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр Увс аймгийн Улаангом сумын иргэдтэй уулзалт хийсэн байна.
Тэрээр 2020 оны УИХ-ын сонгуулиар Ховд аймгаас сонгогдсон. Сонгогдсон тойрог нь Ховд аймаг. Гэвч Б.Пүрэвдорж гишүүн Увс аймгийн иргэдтэй уулзалт хийсэн нь ирэх 2024 оны сонгуулийн бэлтгэл ажилдаа орсон гэж үзэж болохоор байна. Учир нь УИХ-ын 2024 оны сонгуулийн тойргийг томсгож, аймгуудыг бүсчилсэн байдлаар тойрог болгосноор Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгууд 10 мандаттай, нэг тойрог болсон юм.
Иймээс эрхэм гишүүн ирэх сонгуулийн бэлтгэл ажилдаа ийнхүү орж буй бололтой. Тэрээр өөрийн албан ёсны нүүр хуудаснаа дараах мэдээллийг оруулсан байв.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Увс аймгийн Улаангом сумын иргэдтэй "Ойрад" театрт уулзлаа. Цагаасаа 30 минутын өмнө ирээд суудал дүүргэсэн ахмадууддаа баярлалаа. 300 суудалтай жижиг театрт 450-иад иргэд 4 цаг 30 минут тэвчээртэй биднийг сонссонд талархаж байна, Увсчууддаа гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.