"Авлига хороолол" буюу "Aqua Garden" хотхоны хоёр блокийг албадан нураах захирамжийг энэ оны аравдугаар сард тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар гаргасан.
Тус хорооллыг голын ай сав газрын хамгаалалтын бүсэд барьсан нь уг шийдвэрийг гаргахад хүрсэн бөгөөд өнгөрсөн долоодугаар сард орсон устай борооны улмаас уг хороолол усанд автаж байв. Иймд үерийн эрсдэлтэй бүсэд баригдсан уг барилгыг нураах шийдвэрийг гаргаж байсан ч хэрэгжээгүй байна.
"Aqua Garden" хотхоны барилгын гүйцэтгэгч "Эм энд Жи констракшн" компани хотын даргын захирамжийг Захиргааны хэргийн шүүхэд өгснөөр Нийслэлийн захиргааны хэргийн шүүх уг асуудлаар хуралдаж, дээрх захирамжийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан юм. Иймд тус барилгыг нураах асуудал гацсан.
Түүнчлэн "Aqua Garden" хотхоны гадна фасадны ажил нь хийгдэж, дуусах шатандаа орсон байна. Эхний блок орон сууцны гадна фасадны ажил нь дуусчээ. "Aqua Garden"-ийг албадан нураах захирамж гарсны дараа ч барилгын ажил хэвийн үргэлжилж байсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.