Цахим орчинд “Ямар их цэнхэр дугаар харагдаж байна. Овоо их тараажээ гээд шалгахад хар өнгийн тээврийн хэрэгслийн өнгө нь мөнгөлөг байна” гэх мэдээлэл арванхоёрдугаар сарын 18-ны өдөр нийтлэгдсэн.
Тээврийн Цагдаагийн Албанаас үүнийг зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгахад Засгийн газрын Автобааз ТӨҮГ-ын эрх бүхий албан тушаалтан нь байгууллагын тээврийн хэрэгслийн улсын дугааруудыг цэнхэр дэвсгэртэй дугаараар солиулах үедээ “УБҮ” гэх тэмдэглэлийг “УНҮ” гэж алдаатай бичиж хүргүүлэн, хэвлүүлж, уг тээврийн хэрэгсэлд алдаатай хэвлэсэн улсын дугаарыг зүүж замын хөдөлгөөнд оролцуулжээ.
Улмаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 56 дахь хэсгийн 2-д заасныг зөрчсөн нь тогтоогдсон байна. Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтнаас дээрх зөрчлийн холбогдогчид 500 нэгжтэй тэнцэх 500.000 төгрөгөөр торгох, уг тээврийн хэрэгслийн улсын дугаар алдаатай хэвлэгдсэнийг мэдсээр байж жолоодон замын хөдөлгөөнд оролцсон жолоочид 50 нэгжтэй тэнцэх 50.000 төгрөгөөр торгох, жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасах шийтгэл оногдуулжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ккк кк.жолоочид ямар буруу байна.Шийтгэх,торгох хүнээ олж ядах юм аа.Арай арай...
Medseer bj oroltsson jolooch yaxaara buruugv bdgin
Өмнөговиор дүүрэн л цэнхэр дугаартай машинууд явах юм учиртай олгочихсон юм бээ…ачаа, нүүрс тээвэрлэдэг портер, таксинд явж бгаа приус хүртэл л цэнхэр номертой байх юм