СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-12-25

🔴 Н.Одонгуа: Тоггүй, дулаангүй, шатахуунгүй ард түмний амьжиргаа уланд нь тулгасан Засгийн газар огцор

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

АН-ын зарим гишүүн Сүхбаатарын талбайд жагсаж байна. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Н.Одонгуагийн байр суурийг сонирхлоо.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Н.Одонгуа: 

-Засгийн газрыг огцруулах маш олон үндэслэл байна. Агаарын бохирдолтой холбоотой өвчлөл, нас баралт нэмэгдэж байна. Тоггүй, дулаангүй, шатахуунгүй ард түмний амьжиргаа уландаа тулчихлаа.

Засгийн газрын 2017 оноос хойш хэрэгжүүлж байгаа "Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр"-т тусгаснаар агаарын бохирдол өдийд буурсан үзүүлэлттэй байх ёстой. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдлаас харахад Засгийн газар ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадсангүй. Энэ бол Засгийн газар огцрох маш том үндэслэл. 2023 оны байдлаар 130 хүүхэд шинээр хорт хавдраар өвчилсөн байна. Гол шалтгаан нь сайжруулсан түлшнээс ялгарч байгаа олон төрлийн бодис. Тиймээс Засгийн газрыг ард түмнийхээ өмнө үйлдэж буй гэмт хэргийнхээ төлөө огцор гэж шаардаж байна.

Өнгөрсөн долоо хоногийн нүүрсний сонсголоор агаарын бохирдол бууруулсан гээд Тавантолгой түлш компанийн ТУЗ-ийн гишүүд нь 1.1 тэрбумыг цалин урамшуулал болгож хувааж авсан байна. Үүнд ч Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгасан чиг үүргийнхээ дагуу яамд, агентлагууд нь ажлаа хийх ёстой атал хийхгүй байгаад гол асуудал байна гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.