Нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж, дуусаад байна.
Нүүрсний сонсголын хүрээнд олон хүний нэр нүүрсний хулгайн хэрэгт холбоотой гэдэг мэдээлэл ил болов. Үүнтэй холбоотойгоор Хууль зүйн сайд, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр, өөр лүү нь дайралт ирж байгаа хэмээн жиргэжээ.
Хууль зүйн сайд Б.Энхбаяр:
-Маргаашнаас эхлэн “нүүрсний мафи” над руу нэг сарын турш хэвлэлийн атак хийнэ. Одоогийн байдлаар үүнд гурван тэрбум төгрөгийн төсөв (үүний тал нь төрийн өмчийн компаниас халхавч байдлаар гарсан) гаргаад байна гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Eh moron dolgoon erdemt hun daruu bodol n zow yria zegztei sonshod medlegtei zow hun sanagddag
ОДОО БУУЖ Л ӨГВӨЛ МОНГОЛ ХЭЗЭЭЧ ЭНЭ АВЛИГАЛ ХЭЭЛЬ ХАХУУЛЬ ТӨРИЙН ХУЛГАЙ ЛУЙВРААС САЛАХГҮЙ.
МАН, АН ч бай төрд алба хашиж буй залуус нэгдэж, одоо л олигарх, төсвөөс болон хууль бусаар идэгч нартай тэмцэж цэгцлэхгүй бол оройтно шүү.