Таван хүний гарын үсгээр 500 га газрыг хятадуудад зарж байгааг эсэргүүцнэ гэж малчид өнөөдөр мэдээлэл хийв.
Төв аймгийн Баянхангай сумын малчид:
-Төв аймгийн Баянхангай сум буюу хуучнаар Атарын сангийн аж ахуй нэртэй манай сумын нутагт 1200 га газарт махны үйлдвэр барина гэдэг асуудал яригдаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Малчид маань долоодугаар сараас хойш газар нутгаа өгөхгүй, бэлчээргүй, ундны усгүй болох эрсдэлтэй гэж гарын үсгээ цуглуулж эхэлсэн. Гэсэн ч ИТХ нь таван хүний бүрэлдэхүүнтэй өнгөрсөн долоо хоногт хуралдаад 500 га газарт махны үйлдвэр барих зөвшөөрлийг баталжээ. Ингээд Засаг дарга С.Баярмаад уламжлаад байна. Энэ махны үйлдвэр ашиглалтад орсноор Баянхангай сум арван жилийн дараа малгүй, малчингүй болох дээрээ тулчихаад байна.
Махны үйлдвэр барих газрын доор Цэгээн цагааны нуурын усны судал байгаа. Махны үйлдвэр ямар билээ. Та бүхэн бодоод үзээрэй. Махны үйлдвэр яаж ажиллах билээ. Нуур үгүй бол мал, малчид цангаж үхэх дээрээ тулна шүү дээ. Ардаа хятад эзэдтэй, махны үйлдвэр барих гэсэн санаархал бүх орон нутагт гарч байна.
500 га газрыг малчдад нь үлдээхийн төлөө хуулийн хүрээнд ажиллана.С.Баярмаа гэдэг засаг даргадаа найдаж байгаа. Мөнгө, албан тушаалд улайрахгүй гэдэгт нь итгэж байна.
Малчин н.Очирбал:
-Сумын шийдвэрийг эсэргүүцэж байна. 500 га газарт махны үйлдвэр барина гэдэг буруу. Махны үйлдвэрийн бохирдлыг яах вэ гээд бодох асуудал байна. Махны үйлдвэрт биш малчдад эзэмшүүлэхээр өгчих. Үр хүүхэд, хойч үедээ өвлүүлэх газар нутгаа хамгаалж үлдмээр байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тэнэг хогнууд вэ