Ардчилсан намын зарим гишүүн өчигдөр Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулсан. Өнөөдөр тэдний жагсаал үргэлжлэх юм байна.
АН-ын гишүүн Ц.Уянга, Д.Монголхүү нарын жагсагчид Засгийн газрыг эсэргүүцэж жагсаал зохион байгуулж байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарыг албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёстой гэж үзэж буй аж.
Тэд Засгийн газрын тэргүүнийг нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүст хариуцлага тооцож чадахгүй байна хэмээн буруутгаж буй юм.
АН-ын гишүүн Д.Монголхүү:
-Засгийн газар огцрох үндэслэл аль хэдийн үүссэн. 60 тэрбум, ЖДҮ, Боловсролын зээлийн сан, Нүүрсний хулгай, ногоон автобусны хэрэг гээд маш олон асуудал байна. Гэмт этгээдүүдэд хариуцлага тооцож чадахгүй байна. Хулгайч нартаа хариуцлага тооцож чадахгүй бол Ерөнхий сайд өөрөө огцрох ёстой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЕС зарлах биш хийх хэрэгтэй. Хотын дарга дарангуйлагч болсон байна. Жагсаалыг дэмжинэ,
Зөв дэмжиж байна.
ардчилсан намыг дэмжих үү Унга хужаа хол очиж хуц