Өнгөрсөн долоо хоногт Онцгой байдлын алба хаагчид аюулт үзэгдэл, ослын 53 дуудлагаар үүрэг гүйцэтгэж 168 иргэний эрүүл мэнд, амь нас, 2 тэрбум 727 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Дуудлага мэдээллээс үзэхэд иргэдийн өвөл, зуны байшин цахилгааны аюулгүй байдал хангаагүйн улмаас гал гарсан шалтгаан нөхцөл зонхилж, автомашин шатсан дуудлага нэмэгдсэн байна.
Ирэх өдрүүдэд хүйтний эрч сулрах тул халтиргаа, гулгаа нэмэгдэх эрсдэлтэй.Иймд явганаас бэртэж гэмтэхээс сэргийлж, мөн гэртээ байгаа хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж, асран хамгаалагчтай үлдээхийг онцгойлон зөвлөж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.