СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

6 метрийн гүнтэй жалга руу суудлын автомашин унажээ

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 сарын өмнө

Завхан аймаг, Алдархаан сум Чигэстэй багийн "Их-Оргихын хясаа" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 25 км-т, сумын төвөөс зүүн зүгт 55 км-т/ “Уван” гэдэг газраас Улиастай сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин жалга руу унасан байсныг татан гаргажээ.

Тодруулбал, Энэ талаарх мэдээллийг аймгийн Эрүүл мэндийн байгууллагаас 12-р сарын 24-ний өдрийн 15:00 цагт ОБГ-т ирүүлжээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн П-ийн жолоодож явсан “Уаз-220695” загварын суудлын автомашин 6 метр орчим гүнтэй жалга руу унасан байсныг татан гаргажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.