СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-12-25

Гурилын үйлдвэрийн агуулахад гарсан галыг унтрааж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Нийслэлийн Баянгол дүүргийн 25 дугаар хороонд байрлах гурилын үйлдвэрийн агуулахад дөнгөж сая гал гарчээ.

Нийслэлийн онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр дөрвөн гал унтраах ангийн 50 гаруй албан хаагч галын голомтод ажиллаж байна. Дээврийн хэсгээс эхэлж гарсан галын голомтыг унтрааж чадсан ч барилга сэндвичээр баригдсан тул шаталт үргэлжилсээр байгаа ажээ.

Үүнээс гадна сүүлийн өдрүүдэд гэр хороолол, зуслангийн чиглэлд өвөл зуны сууц шатсан дуудлага мэдээлэл нэмэгдэж, иргэд угаарын хийнд хордож эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлийг дагуулж байна.

Зөвхөн энэ долоо хоногийн хугацаанд өвөл, зуны сууц шатсан 10 дуудлага бүртгэгдсэн. Шалтгаан нөхцлийг авч үзвэл яндан, пийшин зуухны аюулгүй байдал хангаагүй, цахилгаан угсралт ашиглалтын буруугаас мөн ил галын улмаас гал түймэр гарсан байна.

Иймд иргэд гэр, орон сууцандаа галлагааны аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжээ дээшлүүлэн, цахилгааны хэт ачааллыг үүсгэлгүй, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асран хамгаалагчтай үлдээхийг Онцгой байдлын байгууллагаас зөвлөж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.