СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
10 сарын өмнө

Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/

Өнөөдөр /2023.12.25/ нийслэл хот орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -25...-27 градус, бусад хэсгээр -19...-21 градус, өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.

Багануур, Тэрэлж орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -24….-26 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.

Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -35...-40 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндийгөөр -27...-32 градус, Хэнтийн уулархаг нутаг Туул, Тэрэлж голын хөндийгөөр -23..-28 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -9...-14 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -15...-20 градус, бусад нутгаар -19...-24 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -22...-27 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр -17...-22 градус, Хангайн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -11....-16 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...-5 градус,  бусад нутгаар -5...-10  градус хүйтэн байна.

12 дугаар сарын 26-30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар, 28-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 28-д Алтайн салбар уулсаар, 29-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс,  голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -11...-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө -8...-13 градус, өдөртөө +3...-2 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө 0...-5 градус, бусад нутгаар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.