СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2023-12-24

Парисын олимпод манай улс цагаан тугийн дор оролцох эрсдэлээс гарлаа

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
10 сарын өмнө

Одоогоос гурван сарын өмнө хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын баг, тамирчид Парис-2024 олимпод цагаан туган дор оролцох эрсдэл үүссэн тухай асуудлыг хэлэлцэж, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулж байсан билээ.

Улмаар ЗГХЭГ-ын дарга, МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан БНХАУ-ын Шанхай хотод есдүгээр сарын 22-нд хуралдсан Дэлхийн Допингийн эсрэг байгууллага /WADA/-ын хуралд оролцож, тус байгууллагын дүрмийг дөрвөн сарын дотор бүрэн биелүүлэх амлалт өгснөөр “ажиглалтын жагсаалт”-д оруулсан байсан юм.

Тэгвэл Засгийн газраас гарсан ажлын хэсэг тулгарч байсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэж ажилласны үр дүнд шаардлагуудыг 3 сарын хугацаанд бүрэн биелүүлжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын баг тамирчид Парисын олимпод Монгол Улсынхаа далбаан дор оролцохоор болж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Мал биш ....
10 сарын өмнө
103.212.117.246

Энэ тэнэг сэтгүүлч яг юу бичсэнээ мэдэж байгаан болов уу. Тэгээд Монгол улсын тугаа барьж орох юм уу эсвэл цагаан туг барьж орох юм уу.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.