Цахим сүлжээнд цэцэрлэгийн багш хүүхдүүдийн биед халдаж байгаа бичлэг цацагдсан юм.
Энэ асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
ЦЕГ “Олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн мэдээллийн мөрөөр тодруулахад Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 309 дүгээр цэцэрлэгт сорофан сампингийн сургалтын багш “С” гэгч нь Бэлтгэл бүлгийн хүүхдүүдийг зодсон гэх гомдол, мэдээлэл бүртгэгджээ.
Дээрх асуудалд хүүхдүүдээс хууль ёсны төлөөлөгч байлцуулан мэдүүлэг авах, хяналтын камерын бичлэгт үзлэг хийх, шаардлагатай хүүхдийн биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгохоор шинжээч томилох зэрэг шаардлагатай ажиллагааг явуулж байна” гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.