СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Энхбаяр: Нүүрсний сонсгол зохион байгуулах зам дардан байсангүй

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
4 сарын өмнө

Нүүрсний хулгайн асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан хоёр дахь шатны сонсгол өнөөдөр өндөрлөлөө.

Хоёр шатны сонсголд нийт 577 хүнд гэрчээр оролцох мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна. Тэднээс 419 нь хүрэлцэн ирж, сонголд гэрчээр оролцож, мэдээлэл өгчээ. УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр хоёр дахь шатны сонсголыг хааж дараах байр суурийг илэрхийллээ.

УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:

- Ард түмний мэдэх эрхийг хангах үүднээс зохион байгуулсан нээлттэй сонсгол ийнхүү хоёр үе шаттайгаар зохион байгуулагдаж дууслаа. Нийт 60 сэдвээр нотлох баримтуудыг шинжлэн судалсныг танилцуулсан.

Сонсголд 577 хүнд гэрчээр оролцох мэдэгдэх хуудас хүргүүлсэнээс 419 нь оролцжээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн үр дүнд сонсголыг хийхэд манлайлал үзүүлэн ажилласан УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын Хянан шалгах түр хороонд ажилласан гишүүдэд болон холбогдох хүмүүст баярлалаа гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн цэцэг
4 сарын өмнө
66.181.160.119

Одоо сонсголын үр дүн хамгийн чухал бна хохирлыг түргэн баргдуулж бүх хөрөнгий нь хурааж улсын орлого болгох хоёрт иргэдийн байр орон сууцанд оруулах гэр хороололын дахин төлөлөлтөнд хөрөнга оруулалт хийх зэрэг өөр алдагдсан боломжуудыг нөхөх хэрэгтэй

Санал
4 сарын өмнө
66.181.181.195

Авилгалын шүүхээ нэн даруй байгуулж, түүгээр хэлэлцүүлэх нь үр дүнтэй. Нүүрсэнд оролцсон бүх хүмүүсийг улс төр, төр захиргааны ажил албанаас эхэлж чөлөөлөх хэрэгтэй. Тэгж байж л нөхөд илчлэгдэнэ.

Зочин
4 сарын өмнө
103.212.116.174

Нүүрсний хулгайчдын үйл ажиллагааг харуулсан, хяналтын хорооны материалыг танилцуулж холбоотой гэрчийн мэдүүлэг авч танилцуулж байгаад талархая. Ямарч байсан. Нүүрсний хулгайч байгаа юм байна. Ямар хүмүүс оролцож байгааг мэдэж авлаа .цаашид авах арга хэмжээ тодорхой болсон. Хууль шүүх поркор шат шатандаа арга хэмжээ авч ажиллах байхаа гэдэгт итгэж байна. Амжилт хүсье Н Энхбаяр сайдад талархая амжилт хүсье.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.