СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Г.Ганболд: Бортээгийн орд дээр 440 их наяд гэж ойлгомжгүй хэрүүл рүү оруулж нийгмийг талцууллаа

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
4 сарын өмнө

Нүүрсний хулгайн сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. Тавантолгой ордын Бортээгийн уурхайн гэрээт олборлогчийг сонгох тендер шалгаруулалтад хийсэн хяналт шалгалтын талаар шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан.

Бортээгийн ордын үнэлгээг 2023 оны есдүгээр сарын байдлаар 440 их наяд төгрөг байхаар байгаа талаар танилцуулсан юм.

Тэгвэл Бортээгийн ордод гэрээт олборлогчийг сонгох, гурван жилийн хугацаатай, 700 тэрбумын төсөвт өртөгтэй тендерийг 2021 онд зарлахад “МТАС” түншлэл шалгарсан байна. Гэвч 440 их наядын үнэлгээтэй Бортээгийн ордыг хугацаагүйгээр дээрх түншлэлд өгсөн мэтээр дүгнэлт танилцуулсныг УИХ-ын гишүүн Г.Ганболд буруутгав.

Түр хорооны ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Г.Ганболд:

- “МТАС” түншлэл “Эрдэнэс Тавантолгой ” ХК-иас нэг ч төгрөг аваагүй юм байна гэж ойлголоо.

“Тавантолгой” ХК-ийн Геологи төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Уужимсанаа:

- Уг нь бол Бор толгойн ордыг Техник эдийн засгийн үнэлгээгээрээ 30 жил ашиглана. Гэхдээ тендерээр гурван жил ашиглахаар өгсөн.

Би шинжээчийн дүгнэлтэд 440 их наяд гэдэг нь ямар хамаатай юм бол гэж хараад байлаа. Хэвлэл мэдээллийн байгууллагаар нүүрсний 40 их наяд, 440 их наяд гэж баахан гаргасан. Түүндээ Уужимсанаа гэдэг хүнийг наах гэж оролдсон байна гэж харж байна. Уулын ажлын тендер нь баяжуулах үйлдвэртэй байхаар орж ирсэн. Тендерт тусгаснаар “Эрдэнэс тавантолгой” компаниас нэг ч төгрөг гарахааргүй орж ирсэн. Цахилгаанаа өөрсдөө татаж, нүүрс ачилтын талбайгаа өөрсдөө татаж, тэсэлгээ, олборлолтоо өөрсдөө хийхэд нэг тонн нь 12000 төгрөгөнд багтана. Тэгэхэд Цанхийн уурхайн зөвхөн олборлолт 1 куб.метр нь 12000 мянгаас дээш байгаа шүү дээ. Тэсэлгээ ороогүй, зөвхөн олборлолт шүү дээ. Баяжуулах байхгүй дүн гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.