СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Сумъяабазар: Хүний өөрийнгүй татаж чангаасаар байгаад "Эрдэнэ Тавантолгой"-г дэлхийд гаргах төсөл унасан

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 сарын өмнө

Нүүрсний асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол тав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ хүрээнд "Эрдэнэс тавантолгой майнинг" ХХК-тай холбоотой асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Д.Сумъяабазар гэрчээр оролцож, тайлбар өгөв.

Шинжээч Эрдэнэс Тавантолгой майнинг ХК-тай холбоотой дүгнэлтийг танилцуулав.

Засгийн газрын 2019 оны долоодугаар сарын 09-ны 296 тоот тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-д авах зарим арга хэмжээний талаарх тогтоолыг баталсан. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг зах зээлийн үнээр олон улсын гадаад улсын хөрөнгийн биржид арилжаалах тухай байсан. Энэ нь богино хугацаанд, гадаад улсаас хөрөнгө босгох боломжтой юм.

. Тус компанийг арван сарын дараа Засгийн газрын тогтоолоор татан буулгасан байна.

УУХҮ-ийн сайд асан Д.Сумъяабазар:

-2018 онд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ажлыг эрчимжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж оруулж байсан. Тавантолгойн бүлэг ордыг цаашдаа хэрхэн ашиглах вэ? гэдэг асуудлыг гурван байдлаар боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж байсан. Ингээд олон улсын хөрөнгийн захаас хөрөнгө босгох нь Тавантолгойн бүлэг ордыг цогц байдлаар нь хөгжүүлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж байсан түүхтэй.

Ингээд 20 гаруй эрх зүйн акт гарч байсан. Тавантолгойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар 31 мянган шууд болон шууд бусаар ажлын байр бий болохоор тооцоолол гарсан. Олон улсын хөрөнгийн бирж дээр гарах шалгууртай тулгарсан. Ингээд охин компани байгуулах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн юм.

2020 оны тавдугаар сард бүртгүүлэх ажил, зургаан сард цан цохино гэж тооцоолж байсан. Төлөвлөсөн байдлаараа ажил явсан бол олон улсад гарахын тулд ил тод байдал сайн бүрдэнэ. Энэ ч утгаараа нүүрсний хулгай ч гарахгүй байх энэ нөхцөл бүрдэх байсан. Энэ төслийг явуулахгүй байх ашиг сонирхлоо хадгалах бүлэглэлийн хор уршгаар энэ төсөл хэрэгжээгүй.

Мөн цар тахал гарсан. Мөн ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн үе байсан. гэж үздэг. 

Түр хорооны гишүүн Т.Доржханд:

-Та олон удаа УИХ-д сонгогдож байсан. Салбарын сайдаар ажиллаж байсан. Сүүлийн найман жилийн хугацаанд МАН засаглаж байна. Ярьж байгаа чинь сайхан ч үйлдэл огт харагдахгүй байна. Эрдэнэс Тавантолгой" гэж 3.2 их наядын өртэй компани үүссэн байна. Маш олон төсөл, уурхайг санхүүжүүлдэг, цавчаа явдаг. Цавчаа гэдэг чинь авлига. Бүх алдагдлыг өөртөө үүрдэг саалийн үнээ болсон байна. Ийм их алдагдалтай байвал яаж хөрөнгө оруулалт олох вэ? 

УУХҮ-ийн сайд асан Д.Сумъяабазар:

-Энэ төслийг УИХ-аар оруулж чадсан. Гэхдээ өнөөдөр ийм байдалд орно гэж үнэхээр төсөөлж байсангүй. Цар тахал бидний төсөөлсөн нөхцөл байдлыг хүндрүүлсэн. Улс төр идэвхижсэн үе байсан. Бид Эрдэнэс Тавантолгойг дэлхийн хэмжээний компани болгох боломж байсан. Даанч тэр цонх үеийг алдсан. Ийм учраас энэ компаниас улс төрийг холдуулж гадны удирдлагыг багийг авчирч ажиллаасай гэж хүсдэг.

Та ОУВС-д ажиллаж байсан хүн. Үнэлгээ, олон улсын биржийн шалгуур ямар байдгийг сайн мэдэж байгаа байх. Одоогийн нөхцөл байдалд хөрөнгө оруулалт татах, босгох, олон улсаас хөрөнгө төвлөрүүлэх ажлыг хийх ямар ч бололцоо байхгүй. 

Маш олон ачаалал автоматаар бий болгосон. Өр төлбөрийн асуудал замаа алдсан. Бидний харж байснаар 1,072 хувьцааг эдийн засгийн оруулах байсан. 

Үнэлгээ нь улс төрийн үнэлгээ байсан. Нэг иргэнд олгох 536 гэгдэж байсныг хоёр намын өрсөлдөөн явж байсан, хоёроор үржүүлж 1,072 болгоод хүн амдаа хувааж 933 төгрөг гэж гараад ирсэн. Энэ бол улс төрийн үнэлгээ, зах зээлийнх биш. 

Бидэнд алдаа байгаа. Үүнийг нууж хаах шаардлагагүй. Харин алдаагаа засаад урагшлах ёстой. гэж үзэж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.