СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нүүрсний сонсголд дуудсан нэр бүхий хүмүүстэй "Админерал” ХХК-тай ямар ч хамааралгүй гэв

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 сарын өмнө

Нүүрсний асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах ерөнхий хяналтын сонсгол тав дахь өдрөө Бортээгийн ордын тухай мэдээлэлтэй танилцаж, гэрчүүдээс асуулт асууж тодруулав.

“Бортээгийн уурхайн олборлогчийг сонгон шалгаруулах” нээлттэй тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр гурван удаа зохион байгуулсан байна.

Үнэлгээний хороо ирүүлсэн тендерийг хянаж үзээд “Монголиан контракт майнинг сейрвис” ХХК, ”Таван хур” ХХК, “Админерал” ХХК, “Спейшлмайнинг сервис” ХХК-иудын “МТАС” түншлэлийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн гэж үзэж, 2021.11.01-ний өдөр гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлж, 2021.11.17-ны өдөр гэрээ байгуулжээ.

“Админерал” ХХК үйлдвэр болон бусад барилга байгууламж барих зорилгоор Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Бортээгт 35га газар ашиглах эрхийн гэрчилгээг 2022.02.23-ны өдөр авчээ.

Шинжээч "Админерал” компани тендерийн шалгаруулалтын шаардлага хангаагүй бөгөөд МТАС түншлэлийн ажиллах чадварыг шалгаж үзэхэд нэг ч ажилтангүйгээр нийгмийн даатгал огт төлөөгүй байдалтай байна гэж танилцуулав.

"Админерал” компанийн дэд захирал Ц.Лхамжав:

-. Манайх ганц нүүрсэн дээр ч биш өндөр технологи дээр ажилладаг компани. Германы пассив хаус, ус төрөгчийн бие даасан халаалтын систем гэх мэтчилэн өндөр технологид суурилж ажилласаар байгаа.  

Бид Германы нүүрсний шинжлэх ухааны доктортой хамтарч ажилладаг. Монголын ихэнх нүүрс говьдоо байгаа. Говийн нөхцөлд хуурайгаар нүүрс баяжуулах технологи олж өгөөч гэдэг саналаар 2019 онд эхний уулзалтыг Германд хийсэн. Хамгийн эхлээд Германы нэр бүхий компанитай холбож өгч байсан.

Германд нүүрсний уурхайнууд нь хаагдсан учраас нүүрсний үйлдвэр нь Австралид байсан. Ингээд байршил нь холдсон учраас Хятад руу хандсан. Ингээд хуучин таньдаг байсан хөрөнгө оруулагч хоёр компанитай дээрх технологийг Монголд нэвтрүүлэхэд хамтарч ажиллах талаар ярьсан. 2021 оны нэгдүгээр сард хоёр хөрөнгө оруулагчтайгаа санамж бичиг байгуулсан.

.

Бид Цогтцэций сумын ИТХ-д хандаж, үйлдвэрээ байгуулах талаараа танилцуулж байсан. 

"Монголиан контракт майнинг сервис" ХХК-ийн Ж.Мягмарсүрэн захиралт мөн хуурай технологи хайж байгааг мэдсэн. Манайх ТЭЗҮ-гээ хийгээд аль хэдийн бэлэн болсон байсан. Ингээд түншилж орохоор болсон.

Санхүүгийн чадварын үзүүлэлтийг манайх хангахгүй байна гэж ярьж байна. Мэдээж манай компани дангаараа орвол хангахгүй. Мөнгө, цаг хугацаагаа хий дэмий үрээд тендерт нь орж болох эсэх эргэлзээтэй байсан. 

Гэхдээ бидэнд тавьж байгаа шаардлага нь түншлэлийн нийт гишүүдийн нийлбэр дүнгээр тооцно гэсэн байсан. Өөрөөр хэлбэл, тусгайлан нэг хүнд заасан хуулийн заалт байхгүй учраас манай компани орж болно гэж үзсэн.

Тендерийн баримт бичгийг нь үзээд түншилж болно гэж дүгнэсэн. Ингээд л ажиллаад явж байгаа юм.

Түрүүн шинжээчийн дүгнэлт "Админерал” компанийг НДШ огт төлдөггүй гэлээ. Бүх юм цахим болчихсон шүү дээ. Манайх маш их татвар төлж байгаа. Үйл ажиллагаагаар орлого олоогүй ч 

Түр хорооны дарга Б.Энхбаяр:

-“МТАС” түншлэл тус тендерт ялахад таны оролцоо байгаа юу? Шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна уу? Таны байр суурийг сонсмоор байна.

МАН-ын нарийн бичгийн дарга Н.Чулуунзагд:

-Би төрд нэг ч өдөр ажиллаж үзээгүй. Одоо хийж байгаа ажил Төрийн өндөр албан тушаал биш. Би энэ компанитай холбоотой нөлөөлөл үзүүлсэн зүйл байхгүй. ХОМ ч мэдүүлдэггүй. Энэ компани надтай ямар нэг байдлаар холбоотой бус учраас надад хэлэх зүйл алга. Надад нөлөөлөл үзүүлсэн зүйл огт байхгүй. 

Түр хорооны дарга Б.Энхбаяр:

-Өнөөдрийн энэ сонсголд Д.Амарбаясгалан даргыг гэрчээр дуудсан. "Админерал" ХХК түүний компани, Н.Чулуунзагдаар холбоотой гэдэг мэдээлэл цацагдаж байсан. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

МАН-ын нарийн бичгийн дарга Н.Чулуунзагд:

-Таны нэр дуудаад байгаа нэр бүхий хүмүүс тус компанитай огт хамааралгүй, тендерт ялахад нь дэмжлэг үзүүлсэн зүйл байхгүй. гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.