Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын арьс шир, ноос, махны кластер үйлдвэрүүдийг бодлогын дэмжлэг, хөнгөлөлттэй зээлээр дэмжихээ илэрхийлжээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Өвөрхангай аймагт ажиллаж байна. Өвөрхангай аймгийн арьс шир боловсруулах кластер үйлдвэрийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцав.
“Арьс ирээдүй” ХХК нь Монгол шевро үйлдвэрийн технологиор байгуулагдсан ба жилд 1 сая бог малын арьс боловсруулах хүчин чадалтай юм.
“Арьс ирээдүй” ХХК боловсруулалтын түвшингээ ахиулах гүн боловсруулалтын тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын зээл авах, цэвэрлэх байгууламжаа сайжруулж, хүчин чадлаа нэмэгдүүлэхэд дэмжлэг авах хүсэлтээ салбарын сайдад хэлсэн юм.
Сайд Х.Болорчулуун арьс шир, ноос, махны кластер үйлдвэрүүдийг бодлогын дэмжлэг, хөдөө аж ахуйн хөнгөлөлттэй зээлээр дэмжихээ илэрхийлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.