СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шууд нислэгийн бэлтгэл ажлын хүрээнд 16 хүнийг АНУ-д сургана

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 сарын өмнө

Монгол-Америкийн хооронд үйлдэх шууд нислэгийн бэлтгэл ажлын хүрээнд ЗТХ-ийн сайд С.Бямбацогт АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган нар өчигдөр уулзалт хийж, ажлаа эрчимжүүлэхээр тохиролцсон байна.

Элчин сайд Ричард Буанган "Монгол-Америкийн хооронд үйлдэх шууд нислэгт бэлтгэл хангахтай холбоотойгоор хоёр талын ажлын хэсэг хүчин чармайлт гаргаж, богино хугацаанд үр дүн гаргаж ажиллаж байгаа. Шууд нислэг үйлдэхтэй холбоотой асуудалд АНУ-ын талын байр суурь бэлэн" гэв.

Боловсон хүчин бэлтгэх ажлыг 2024 оны эхний улиралд багтаан зохион байгуулж, нийт 16 хүнийг АНУ-д сургахаар талууд тохирчээ.

АНУ-ын Холбооны нисэхийн захиргаанаас явуулах аудит шалгалтын цаг хугацаа, баг бүрэлдэхүүн зэрэг асуудлыг нарийвчлан тусгасан ажлын төлөвлөгөөг ирэх оны нэгдүгээр сард багтаан тохиролцож, санамж бичиг байгуулахаар болсон байна.

Ингэснээр Монгол-Америкийн хооронд шууд нислэг үйлдэх эхний бэлтгэл ажил хангагдах аж. Монгол Улсаас АНУ руу шууд нислэг үйлдэх хэлэлцээрийг энэ оны есдүгээр сард баталсан юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.