СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 Д.Баясгалан: Хил холболт хийгээгүйн улмаас Монгол Улс хохирч байна гэдэг худлаа

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 сарын өмнө

Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам төслийг хэрэгжүүлсэн "Бодь интернэшнл" ХХК-ийн төсөлтэй холбогдуулж, гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Та өөрийгөө бүтээн байгуулагч байдлаар яриад байна. Гэтэл таны бахархалтайгаар яриад байгаа төмөр зам чинь мухар байна. Хоёр жил болчихлоо. Би өөрөө очиж үзсэн. Та бизнесмэн хүний хувьд энэ төсөл цаашдаа хэрхэн үр өгөөжөө өгөх вэ гэдгийг бодож үзсэн л байж таараа. Хийсэн бүтээн байгуулалтаар чинь нэг ч нүүрс зөөсөнгүй.

"Бодь интернэйшнл"-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан:

-Чухал асуудал хөндлөө. Маш дэлгэрэнгүй хариулт хэлье. Биднийг төмөр зам бариад эхлэхэд БНХАУ-ын талынхан огт итгэхгүй байсан. Та нар төмөр зам барина гэж арав гаруй жил ярьсан. .

Бидний ажил дууссаны дараа Хятадын тал хил холболтын төмөр замын асуудлаа ярьж эхэлсэн. Манай ажлын хүрээнд БНХАУ-ын хилийн цэг хүргэх ажил орчихсон байсан. Манайх хил холболтыг хийх байсан. Тэр шийдлээр Хятадын талд өргөн төмөр замын терминал байгуулагдана. Манай талд нарийн төмөр замын терминал байгуулагдана. Нийтдээ Ганц мод талдаа Хятадын тал 700 орчим сая долларын хөрөнгө оруулалт хийж өргөтгөнө. Манай тал 200- 250 сая төгрөгөөр хил холболтоо хийнэ гэдэг шийдэлд хүрсэн. Энэ яриа 2021 оны тавдугаар сараас эхэлж яригдсан. 2022 оны хоёрдугаар сард ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалаар БНХАУ-ын дарга Ши Жин Пинтэй эцсийн цэгээ тохирсон. Ингээд хятадын тал зураг төслөө боловсруулахаар тохирсон. Төсөвт өртөг нь 5.3 сая ам.доллар болсон. Ингээд 2024 онд зураг төсвөө дуусгах төлөвлөгөөтэй байсан. Гэтэл нүүрс, хулгай, оффтейк гээд энэ ажил зогссон.

"Эрдэнэс тавантолгой" ХК дахин 3-4 удаа тендер зарласан. Энэ ажил энгийн байдлаар хийгдээд явах байсан. Ингэж удааширснаас болоод Хятадын талд далим болсон. Маш их нөхцөл ярьдаг болсон. Жил болгон 20 сая тонн нүүрс өг, 250 сая доллар байсан одоо 400 сая төгрөг болсон гэж дуулдсан. Энэ бүхнээс болж Монгол Улс л хохирч байна.

. Шилжүүлэн ачих терминал Гашуунсухайт Ганц модны аман дээр байгаа. Нүүрсээ буулгаад цаашаа 2-3 км нүүрсээ зөөх бүрэн боломжтой. Төмөр замын үр ашгийг хүртэх бүрэн боломжтой. Өдөр болгон галт тэргээр нүүрс зөөж байгаа гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.