СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-12-21

Засгийн газар "Үхмэл" хувьцаагаар хоёр дахь удаагаа ард түмнийг хуурч, чихэр долоолгох гэж байна хэмээн ШИНЭ НАМ буруутгалаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өчигдөр /2023.12.21/ ““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Энэхүү тогтоолын төсөлтэй холбогдуулан ШИНЭ намын удирдлагууд байр сууриа илэрхийллээ.

Тус намын дэд дарга, Үндсэн хуульч судлаач Р.Ууганбаатар “Д.Амарбаясгалан Монголын ард түмнийг хууран мэхэллээ. Засгийн газар ард түмнээ хоёр дахь удаагаа шилний цаанаас чихэр долоолгож байна” хэмээн дургүйцлээ иэлрхийлэв.

Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 81.5 хувийг төр буюу түүний эрх мэдлийг хэрэгжүүлэгч “Эрдэнэс Тавантолгой” ХК, 18.44 хувийг Монгол Улсын 2.5 сая иргэн, үлдэх 0.06 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүд эзэмшиж байгаа. Иргэдэд эзэмшүүлж буй 18.44 хувийг 34 хувь хүртэл нэмэгдүүллээ гэхэд одоо 1072 хувьцаа эзэмшиж буй иргэдийн хувьцаа ердөө 90-хэн ширхэгээр нэмэгдэнэ. Эзэмшиж буй хувьцаа цөөн тоогоор нэмэгдэж байгаа ч эзэмшлийн хувьцаа нь өөрөө.

Эзэмших, өмчлөх гэдэг нь хоёр өөр ойлголт юм. Жишээлбэл, зуслангийн газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлдэг бөгөөд улс хэрэгтэй үедээ буцааж авах эрхтэй байдаг. Харин иргэдэд өмчлүүлдэг 0,07 га газар бол хэн ч халдах эрхгүйгээр тухайн иргэний хувийн өмч болдог.

ШИНЭ намын хувьд “Эрдэнэс Тавантолгой”-н төрийн мэдлийн хувьцааг иргэн бүрд эн тэнцүү, үнэ төлбөргүй өмчлүүлэх хуулийн төслийг санаачлан 2020 онд ЗГ-аас санал авахаар хүргүүлж байсан бөгөөд тэр цагаас хойш энэ асуудлаар удаа дараалан УИХ, ЗГ-т шаардлага тавьж, дэмжиж буй иргэдийн гарын үсгийг цуглуулах, жагсаал цуглаан зохион байгуулах зэрэг төрөл бүрийн акци хийсээр ирсэн билээ.

ШИНЭ намын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс өмчийн маргаангүй дээрх ордыг иргэддээ хувааж өгөх юм бол хүн бүрд 4400 ширхэг хувьцаа ногдох бөгөөд энэ нь зах зээлийн ханшаар хамгийн багадаа 308 сая төгрөгөөр үнэлэгдэх боломжтой гэдэг тооцоог гаргасан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Dashdulam
1 жилийн өмнө
66.181.161.217

mongo awii

дашдулам
1 жилийн өмнө
66.181.161.217

Мөнгө авий

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.