СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 Д.Баясгалан: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр бүтээн байгуулалт Х.Баттулга гэдэг хүнтэй огт хамааралгүй

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 сарын өмнө

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр бүтээн байгуулалтад туслан гүйцэтгэгчээр оролцсон аж ахуйн нэгжүүдийн нэгдмэл ашиг сонирхлын байдлыг нүүрсний асуудлаарх сонсголын үеэр танилцууллаа. Тус асуудалтай холбоотой төслийн ерөнхий гүйцэтгэгч "Бодь интернэйшнл" ХХК-ийн эцсийн өмчлөгч, ТУЗ-ийн дарга Д.Баясгалан түр хорооны гишүүдийн асуултад хариулж байна. 

Түр хорооны дарга Б.Энхбаяр:

-18 хувийн хөнгөлөлттэй үнээр, бусад нүүрсний борлуулалтын үнээс хөнгөлөлттэйгээр нүүрсний оффтейк гэрээ байгуулсан байна. Төслөө хэрэгжүүлэхдээ "Бодь групп" гадна дотны ямар хөрөнгийг татсан юм бэ? Яагаад гэхээр түр хороонд энэ талаар ямар ч нотлох баримт ирээгүй. 

"Бодь интернэйшнл"-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан:

-Манай компани санхүүжилтээ нэг хэсгийг мөнгөөр, нэг хэсгийг нүүрсээр авсан. Шинжээч хянан шалгагч нарын зарим мэдээлэл нийгэмд ихээхэн буруу ойлголт төрүүлсэн. Нүүрсний худалдаа, нүүрсний хөнгөлөлтийн талаар мэдээлэл өгье гэж бодож байна. Ойлголтын зөрүү гарсан учраас тооны зөрүү гараад байна. Нэгдүгээрт, манай компани нүүрс борлуулдаггүй. Хөнгөлөлттэй нөхцөлөөр нүүрс аваад зах зээлийн үнээр зараад дундаас нь ашиг хүртдэг гэж ойлгоод байна. Энэ тийм биш. Анхнаасаа нүүрсний бизнест манай компани оролцож байгаагүй.

"Эрдэнэс Тавантолгой" ХК Чалкотой 350 сая доллар босгох зайлшгүй улс төрийн шаардлага үүссэн. Энэ нь хугацаа нь шахагдсан ямар ч ашиггүй гэрээ байсан гэж би үздэг. 2019 онд тус гэрээг төлж дууссан.

Бид 16 орны 700 орчим компанитай хамтарч тус төслийг амжилттай дуусгасан.

Түр хорооны дарга Б.Энхбаяр:

-Та Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга мөн Билли Лимтэй холбогддог "Баян Исгрийт" гэж компанийг хамтарч байгуулсан байна. Энэ утгаараа нэгдмэл сонирхолтой этгээд гэж үзэгдэж байгаа. Хөгжлийн банкны асуудал дээр бас гарч ирсэн.

"Бодь интернэйшнл"-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан:

-Энэ компани Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтад огт оролцоогүй. 20-иод жилийн өмнө хөрөнгө татахаар байгуулсан компани. 20-иод жилийн өмнө татан буугдсан. Одоо ажилладаггүй. 

Билл Лим гээд нэг хүнийг хэвлэлээр учиргүй мундаг тэрбумтан, Монголыг араас нь удирддаг гээд яриад байдаг юм. Биллийг таньдаг хүмүүс бүгд мэднэ. Билли 20, 30-аад жилийн өмнө монголчууд очиход барааг нь зөөгөөд явдаг байсан жирийн ажилтан хүн. Одоо жаахан мөнгөтэй болчихсон, хааяа монголчууд очихоор тосож авдаг. Тэр бид хоёрын энэ ажилд оролцоно гэж юу байх вэ.

. Монгол Улс мөнгөгүй болсон байсан үе.

Биднийг энэ ажлыг авахад энэ төсөл таван жил зогссон байсан. Монгол Улсад хамгийн нэн шаардлагатай байгаа төслийг хэрэгжүүлье гэдгээ манай компани илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Чи банк санхүүгийн байгууллагатай юм чинь хий гэж хэлсэн юм байна. Хэн өөрт чинь санал тавьсан юм бэ. Засгийн газар гэдэг нь хэн бэ? Гэрээг яагаад нууцалсан бэ?

"Бодь интернэйшнл"-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан:

-Маш чухал асуулт асуулаа. Та нар бол улс төрчид. Манай Гашуунсухайтын төслийн өмнө Зүүнбаянгийн төсөл эхэлчихсэн байсан. Хүмүүс нууцад аваад төсвийг нь нэмээд санхүүжилт авсан гээд ойлгоод байдаг. Гэтэл нууцад авсан цор ганц шалтгаан нь шууд эхлүүлэх эрх нь үүсдэг. гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
11 сарын өмнө
202.70.46.20

Энэ улс төрчид хүмүүст буруу ойлголт өгөх зорилготой юм байна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.