Цэцэрлэгийн багш хүүхдийн биед халдсан асуудал дахин гарчээ. Тодруулбал, Нийслэлийн 309-р цэцэрлэгт Соробан сампины сургалт явуулдаг "ТDU" нэртэй сургалтын төвийн багш С хүүхдүүдийг хичээлээ ойлгоогүй гэх шалтгаанаар чимхэж, үсдэж, толгой руу нь цохиж удаа дараа зоджээ.
Энэ байдал есдүгээр сараас эхэлсэн бөгөөд хүүхдүүдэд “Чи муу сурдаг учир зодуулж байгаа. Хэрвээ чи эцэг, эхдээ хэлбэл чамайг бүр зодно” гэх ойлголт суулгасан байжээ. Сургалт орох үедээ хэт их зодсон хүүхдүүддээ чихэр өгч аргадаад гаргадаг байсан талаар эцэг, эхчүүд хэлж байна.
Эцэг эхийн төлөөлөл:
-Нийслэлийн 309-р цэцэрлэгт Соробан сампины сургалт хоёр дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Манайх хүүхдээ есдүгээр сарын 1-нээс тус сургалтад явуулж эхэлсэн. Ингэхэд хүүхэд маань "Соробан сампинд дургүй" гэж хэлдэг байсан. Өнгөрсөн хоёр дахь өдөр хүүхдийн маань дух шалбарсан байсан. Ангийнх нь багшаас асуухад "Соробан сампины сургалтаасаа орж ирэхдээ ийм болсон байсан" гэсэн. Тухайн үедээ сургалтын багш ингэнэ гэж бодоогүй ангийнхаа хүүхэдтэй муудалцсан байх гэж бодсон.
-Мягмар гарагт хүүхдээ автал хүзүү дээр нь гурван ширхэг том хүний хумсны сорви үүссэн байсан. Хүүхдээсээ асуутал "Соробан сампины багш бүх хүүхдүүдийг зодсон. Толгой руу нь балаар цохидог. Аймар зоддог" гэж хэлсэн.
Эрхлэгчийн өрөөнд сургалтын багштай нь уулзтал "Сүртэй юм бэ. Танай хүүхэд тоондоо сайн болохоор бараг зодуулдаггүй ш дээ. Бүх хүүхдүүдийг толгой руу нь цохиж хичээлийн хийлгэдэг" гэх зэрэг зүйлс хэлсэн.
"Камерын бичлэг шүүж үзнэ" гэтэл эрхлэгч, сургалтын багш хоёр сандралдаж "Тохиръё, асуудлыг цаашаа битгий гарга, мөнгө төгрөг өгье" гэх санал тавьсан. Эрхлэгч хүртэл мөнгөөр учраа олох хандлага гаргасан.
Камерын бичлэг шүүхэд маш аймшигтай дүр зураг харсан. Бүх хүүхдүүдийг хайр найргүй толгойд нь цохиж, чихийг нь мушгих, хүзүүг нь базах, үсдэж, хүүхдүүд рүү байнгын орилж хашгирч байгаа дүр зураг бичлэгт тод байсан.
Энэ хүчирхийлэл есдүгээр сараас эхэлсэн байна лээ. Хүүхдээсээ яагаад ээждээ хэлдэггүй байсныг асуутал багш нь “Чи муу сурдаг учир зодуулж байгаа. Хэрвээ чи эцэг эхдээ хэлбэл аав ээж чинь бүр зодно” гэдэг хандлага жаахан хүүхдийн тархинд суулгасан байсан. Их зодсон хүүхдүүддээ чихэр өгч аргаддаг байсан байна лээ. Нэг удаа багш нь хэтэрхий их даалгавар өгөөд 20 бодлого бодоод "Одоо болно оо" гээд унтуулахад, үүрийн 4 цагт сэрээд “Даалгавраа дуусгаагүй багшаасаа айгаад байна" гэж уйлж байсан гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Арай ч дээ багш болон эрхлэгч нэртээ адгуус нарт торгуул биш торны цаана суулгаж багш,эрхлэгч баых эрхийг нь насаар нь хасах хтээ
Арай л балиар багш бнадаа.Бидний үр хүүхэдтэй ялгаа юу бхав.Хүний алаг үрийг ингэж сургах хэрцгий бн халвал таарна.
Хүүхэд бүр заавал энэ хичээлиыг сурах албагүй сурахгүй байвал зодож байж сжргах гэж үү эцэг эхэд нь танай рүүхэд сонирхохгүй байх шиг байна гэж хноёих хэрэгтэй шүүдээ
ЕБС -н техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг маш өндөр үнээр шахдаг цахим багц гэж нэрлэсэн тушаалаа болиоч ээ.Агуулахын үлдэгдэл, үйлдвэрийн гологдлыг маш өндөр үнээр нийлүүлж төсвийн мөнгөнөөс хулгайлдагийг чинь энэ хэдэн багш нар чинь ярьж бна лээ шүү.Овоо юм үзэж,нүд тайлсан хүн гэж бодсон бас л цавчаатай.Күэ яалтай билээ.??????
Давуу эрх эдэлсэн даварсан хэдэн компаниуддаа шаардлага тавь.Монголын ирээдүйгээсээ ядаж сорж цавчихаа больчооч.Нэр байна хор бна боломжийн хөөрхөн үнээр өөрт ч өрөөлд ч нэг аятайхан ашигтай байж болно доо.Багцын чинь техник хэрэгслүүд хурд,багтаамж аймшиг гэсэн шүү.
Төр түмэн нүдтэй болсон.
Сэтгэц хэвийн биш л хүн бншт
Бузар багш вэ нүгэлээ үүүрээд муугаа үзээсэй
Иймэрхүү сургалтуудыг жинхэнэ D14 эрхтэй багш явуулдаг эсэхийг шалгамаар юм. Дурлаж хичээж хийдэг хайртай мэргэжлийг минь хэн дуртай БАГШ нэр зүүсэн сэтгэлзүй, СХУ судлаагүй, хүүхдийн нас сэтгэхүйн онцлогийг мэддэггүй дамжааны юмнууд гутааж дууслаа
Дотоод хяналт гэж байдаггүй юм уу. Эсвэл мэдсэн ч мэдээгүй юм шиг яваад байсан юм уу? Захирал нь !!!
Арай шүү
Муухай багш
Арай л дэндэнэ ээ. Харгислалаар сургадаг багш нар байна байна. Говьсүмбэр аймгийн 1-р цэцэрлэгийн багш Пагамдулам гэгч бас яг ийм яргачин. Цэцэрлэг цэцэрлэг хэсээд л явдаг.
Ингээд зодуулсаар л байх уу? Тэр зодсон, энэ зодсон хэргийг ингэж хорьж шийтгэлээ гэдэг мэдээллээ түлхүү цацмаар юм уу?
Манай хүүхэд багш аашилдаг би явмааргүй бна явахгүй гээд яваагүй дээ
Yadag uvchtei avgai ve
Ene buzriig uuriig n ingej zodood usdeed chireed uurt n medruulmeer bn Duhruu n balaar hatgaad bn shde uhej bsan sug suuder ve
сэтгэцийн өвчтэй хүн бн даа!!! монгол угаасаа нившэрцэн улны амьдрал руу орцон шдээ малнууд учраас
Манай сайд мундаг хэллээ сайддаа баярлалаа бид нар чинь бас өмөөрөх хүнтэй л юм байна