СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-12-21

🔴2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд ЭТТ компанийн хувьцааг эзэмшүүлнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэн бүрд эзэмшүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-УИХ-ын 2010 оны 39-р тогтоолоор Тавантолгойн нүүрсний ордын ашиглалтын үйл ажиллагаа явуулах "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг байгуулж, тус компанийн хувьцааны 20 хувийг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн. 

Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 18.44 хувийг 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн 2.5 сая иргэн эзэмшиж байна. Тус компанийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Засгийн газраас 2022 онд аравдугаар сард онцгой дэглэм тогтоосон. Ингэснээр тус компанийн санхүүгийн үзүүлэлт, орлого сайжирч, өр төлбөрийн асуудалд мэдэгдэхүйц хэмжээгээр буурч байна. 

УИХ-ын 2023 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд шинээр хувьцаа эзэмшүүлэх асуудлыг судалж, танилцуулах, 2021, 2022 онуудад 1072 ширхэг хувьцааны ноогдол ашгаа авч чадаагүй иргэдэд нөхөн олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан. 

Иймд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн танилцуулж байна.  

Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн байгалийн баялгийн үр өгөөжөөс иргэн бүрд тэгш хүртээх боломжийг олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын иргэнд ногдох хувь хэмжээг нэмэгдүүлж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэн бүрд үнэ төлбөргүй эзэмшүүлэх хүрээнд, , 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш төрсөн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд компанийн хувьцааг эзэмшүүлж байхаар, иргэн нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан тохиолдолд хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасагдаж байхаар энэ тогтоолд заасан хувь хэмжээнд багтаан зохион байгуулах; компанийн хувьцааны 1072 хувьцааг эзэмшиж байгаад зарим хэсгийг, эсхүл бүхэлд нь худалдсан, суутган тооцуулсан Монгол Улсын иргэд хүсэлт гаргасан тохиолдолд нэрлэсэн үнээр /933 төгрөг/ нь буцаан худалдан авч, иргэн бүр хувьцаа эзэмших эрхийг 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл олгох гэсэн авах арга хэмжээний хэрэгжүүлэх зохицуулалтыг тусгажээ.

. 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн шинээр төрсөн иргэн бүрт тус хувьцааг эзэмшиж байхаар төлөвлөсөн болно. 

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн байгалийн баялгийн үр өгөөжөөс иргэн бүрд тэгш хүртээх боломжийг олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилготой юм.

Тогтоолын төсөл батлагдсанаар болоод зогсохгүй тус компанийн үйл ажиллагаанд тавих иргэдийн хяналт оролцоо дээшилж, ил тод, нээлттэй компанийн засаглал хөгжихөд чухал ач холбогдол үзүүлэх болно гэж үзэж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.