СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-12-21

🔴LIVE: С.Бямбацогт: Цаашид Монгол Улс сонгуулийн нэг тойрог болох ёстой

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа билээ. Тогтоолын төслийн хүрээнд УИХ-ын гишүүн С.Бямбацогтын байр суурийг сонслоо.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Бүсчилье гэдэг санаачилга гаргасан хүмүүсийн нэг нь би юм. 2019 онд оруулсан ҮХНӨ-д хөгжлийн бодлогоо тодорхойлж өгсөн. Ямар ч нам, улс төр ч засгийн эрхэнд гарсан төрийн бодлого залгамж чанартай байх ёстой юм. Ингэхийн тулд Монгол Улсын бүсчилж хөгжүүлэхээс өөр гарцгүй гэдэг нь харагдсан.

Улаанбаатар хот руу бүгд шавдаг. Эргээд алслагдсан бүс нутгууд эзгүйрэх байдал бий болж байна. Бодлогыг уялдуулж, бүс нутгийг хөгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Улаанбаатар хотыг нэг тойрог болгох боломжгүй. 24 мандат жагсааж бичих хүндрэлтэй. Нам бүр 21 аймагт нэр дэвшигч дэвшүүлэхгүй, харин Улаанбаатарт нэр дэвшүүлэхээр байна. Ингээд үзэхээр саналын хувьд 600 гаруй нэр дэвшигчээс 20 гаруй хүнийг дугуйлна гэдэг хүндрэлтэй байх. Одоохондоо энэ асуудал зохимжтой биш байх гэж үзэж байна. Цаашид Монгол Улс сонгуулийн нэг тойрог болох ёстой гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.