УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.
Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаар тус тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд, байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон юм. Тогтоолын төсөлд УИХ-ын ирэх оны ээлжит сонгуулийг 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс эхлэхээр товлон зарлахаар, санал авах өдрийг 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр байхаар, гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрийг 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүд байхаар тусгажээ.
Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа Ардчилсан намын бүлэг завсарлага хүсэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар сонгуулийг ямар нэг маргаангүйгээр явуулах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд, нэг өдрийн засварлага өгөв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.