Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн байр суурийг сонслоо.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:
-Тогтоолын төсөл маргааш батлагдах юм шиг байна. Бүсчилсэн тойрог хэт том байна уу даа. Манай Завхан аймаг газар нутаг томтой, бас л явуулна шүү дээ. Баруун бүсийн Завхан, Говь-Алтай, Ховд, Увс нэг тойрог болж байна. Сурталчилгааны 14 хоногт явж сурталчилгаа хийх нь.
Өмнө нь тойргийг томсгож байсан. Гэхдээ энэ удаагийнх шиг томруулж байсангүй.
Ер нь, жижиг тойргуудад хуваасны горыг бид өдгөө амсаж байна. Улс эх орны хэмжээнд байтугай аймгийн хэмжээний хөрөнгө оруулалт хийж чадахгүй явж ирлээ.
Харин, Баян-Өлгий аймгийг үндэсний цөөнх гэдэг утгаар нь тусад нь байлгах ёстой гэсэн байр суурьтай байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.