Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барихад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргасан тул зөвлөмж нь нууц, протоколтой танилцах боломжтой ч уншсан зүйлээ ярих нь төрийн нууц задалсан хэрэг болох учраас олон нийтэд танилцуулах боломжгүй юм байна гэж Түр хорооны дарга Б.Энхбаяр хэлэв.
Түр хорооны дарга Б.Энхбаяр:
-Их урт түүхтэй, геополитикийн төмөр зам. Бид ганцхан улсад нүүрсээ нийлүүлээд байж болохгүй. БНХАУ-тай гурав, ОХУ-аар дамжуулан гурван боомтоор дамжуулан худалдаалах гео ач холбогдолтой төмөр зам байсан. Харин эдийн засгийн хувьд ач холбогдолтой юу? Одоо нүүрс ачаа тээвэр явж байна уу?
Шинжээч:
-Өчигдрийн байдлаар, Монголын Төмөр зам ТӨХК-иас авсан мэдээллээр Цогтцэций-Зүүнбаян, Цогтцэций-Ханги чиглэлийн төмөр замаар ачаа тээвэрлэсэн орлого 2022 онд 13.2 тэрбум төгрөг, 2023 онд 51.5 тэрбум төгрөгийн орлого олсон байна. 2022 оны гүйцэтгэлээр 732,600 тонн ачаа тээвэрлэсэн. 2023 оны гүйцэтгэлээр 1,5 сая тонн ачаа тээвэрлэсэн байна. Уг төмөр зам хамгийн багадаа 9.1 сая тонн ачаа тээвэрлэж байж блансаа барина. 1.5 сая тонн ачаа тээвэрлээд хүчин чадлынхаа 10 хувийг ашиглаж байна.
Түр хорооны дарга Б.Энхбаяр:
-Хүчин чадлынхаа 10 хувийг ашигладаг төмөр замыг хэдэн төгрөгөөр барив, шинжээч ээ.
Шинжээч:
-Нэг их наяд 392 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулсан төсөл байна.
Түр хорооны дарга Б.Энхбаяр:
-Үүнийг монгол цэргүүд, Зэвсэгт хүчин оролцсон. Тиймээс ЗХЖШ оролцсон учраас улсын нууцад орсон. Гэтэл ЗХЖШ 11.8 хувийг цэргүүдээр хийлгэж, 88.2 хувийг компаниуд хийсэн. Өөрөөр хэлбэл, ЗХЖШ-аар хаацайлж улсын нууцад багтаан бүх асуудлаа хийсэн нь тогтоогдож байгаа юм. Гэтэл энэ төмөр замыг барьж байгуулсан, оффшорын загалмайлсан эцэг гэж хэлж болохоор Х.Баттулга гэж хүн хилээр гараад зугтчихсан. Гэмт үйлдэл хийгээгүй бол зугтаад байх шаардлагагүй. Эрх ямбаа эдлэх болохоороо эдэлдэг. Ард түмний сонсголд дуудагдах болохоор зугтдаг. Ийм асуудал байж болохгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Новшын луйвагчинг байдаг газар нь байлгаачээ ерөнхийлөгч болхоосоо өмнө нүдээ ухаж өгөхөөс наахнуур сонгуульд луывар хийж нэр дэвшээд гарсан одоо хорих нөхцөл нь бүрдсэн нөхөрдөө